Friday, November 23, 2012

Storytelling.

Well it's been a long time since I wrote anything here and the last two weeks was quite interesting. For starters I've signed up for some 5 points worth of Photoshop work for the IFE Best Student and it was really  quite the experience. Well forget about that the main point of this post is that I've realized I suck at storytelling. So I'm going to start playing an RPG game that I've finished many times before but this time I'm going to tell its story either as a narrator or from one of the characters' point of view. That'll depend on the mood. I think at least someone would read this blog or something so yeah that'd be it. Kudos ~Fate.

Monday, September 24, 2012

3 өдрийн амралт - 3 day break. bonus: Google VS Apple

СЭЗДС-д сурч байгаа ихэнх хүн 5 дахь өдөр хичээлгүй байдаг. Ер нь хуваарь дээрээ 5 дахь өдөр сургуулиас хичээл нэх их тавиад байдаггүй ээ. Тэр нь олон улсын стандартынх нь нэг юм шиг байгаа юм. Энэ гурван хоногийн амралтаар дараагийн долоо хоног дох бүх даалгавруудаа хийцэн нь хамаагүй үр дүнтэй юм байна өө. Саяны гурван хоногт маркетинг дээрх кейсээ хийчлээ, англи хэл дээрх хурлаа зохицуулчлаа дээрээс нь санхүү бүртгэл, санхүү менежмент хоёрынхоо бодлогонуудыг бодчихлоо. Тэгээд л яг ачаалал авбал тэснэдээ гээд орсон чинь эсээ өгсөнгүй харин амаар шалгалт авна гэнэдээ. Тэрэндээ сайн уншиж бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгээд багш маань надад л хандаж хэлсэн байх иймэрхүү юм бичвэл заавал хүнд хэрэгтэй мэдээллийг оруул гэлээ. Тэгэхээр Google дээрээс нэг сонирхолтой мэдээ оллоо тэрийгээ хүргэе.

линк нь энд.

Ерөнхийд нь хэлвэл Google Apple хоёр өмнө нь сайн хамтран ажиллаж байсан ч шүүхээр маргалдаад муудсан бололтой. Энэ муудалцаан нь нэлээн хурцадсаныг саяхан гарсан iPhone 5 дээрээс харж боломжтой. Үүн дээр гарсан мэдэгдэхүйц өөрчлөлт нь Google maps болон YouTube -г iPhone OS6 даа оруулж өгөөгүй явдал байлаа. Map буюу газрын зураг нь ухаалаг гар утас хэрэглэгчдэд хэрэгтэй хамгийн чухал хэрэгслүүдийн нэг ба зар сурталчилгаагаар ашигаа олдог компани болох Google -д энэ нь том довтолгоо болсон гэж мэргэжилтнүүд үзжээ. Яагаад гэвэл Google map -д ханддаг хэрэглэгчдийн бараг тал нь Apple -н утаснаас ордог байсан тул тэдний траффик буюу хэрэглэгчдийн тоо эрс буурч сурталчилгааны үнэд ихээр нөлөөлөх шинжтэй байна. Харин Apple-н гаргасан шинэ газрын зураг нь бүүр шоолж инээмээр алдаа дутагдал маш олон байгаа боловч ихэнх хүмүүс тэд үүнийгээ маш хурдан шийдэж сайжруулж чадна гэж үзэж байна. Тэгээд хамгийн сүүлд нь энэ хоёр компанийн маргалдах болсон гол шалтгаан нь Samsung Apple хоёрын шүүхийн зөрчөлдөөнүүдээс үүдэлтэй гэсэн байна.

Би орчуулагч биш тул дээр алдаа ихтэй бичсэн бол хүлцэл өчье. Бичсэн зүйлээ тэгж их бодохгүй шууд бичдэг гол нь өөрийгөө л зөв илэрхийлж сурах гэж энийг бичиж байгаа болно.

Thursday, September 20, 2012

Хичээл ихтэй байна аа - A lot of schoolwork.

Пөө, заза энд ингэж нэг юм бичих цаг гардаг юм байж. Сүүлийн хэдэн долоо хоног бол нэсч байгаа юм шиг өнгөрлөө. Маркетингийн багш маань эхлээд 500 үгтэй Би хэн бэ? гэдэг эсээ бич гэж энд бичсэн байж магадгүй. Тэрнээс чинь хойш 800 үгтэй Та 100-н сая төгрөгтөй бол юу хийх вэ?, тэрнийхээ дараа 1200 үгтэй Маркетинг гэж юу вэ? тэрнийхээ дараа 2000 үгтэй Маркетингийн орчин гэдэг нэртэй эсээ тус тус бичих даалгавар өглөө. Ер нь бол ингэж өндөр үгийн тоо тавихаар яалтачгүй олон үгтэй юм бичдэг л юм байна. 500-г өгөхөд 500гаргаад бичсэн. 800-г өгхөд 780 дөхүүлээл хаясан, 1200 дээр бас л 1100 хавьцаа тэгээд 2000 дээр бүүр 1600-г бичиж байна. Ингээд өндөр шалгуур тавигдахаар өндөр л бичдэг юм байна. Тэгээд манай багш ёстой жинхэнэ хатуу гэдгийг үзүүлж байна. Одоо энэ даалгавруудаа хийгээгүй хүн байгаа бол нээрээ тэр хүн хэцүүдэж байгаа байх аа. Хийгээгүй байх тохиолдол болгон үгийн тоог нь нэмээд одоо 8000 үгтэй бичих хүмүүс нэлээн хэд байгаа. Тэгээд бас багаар хуваагаад 4 дэх өдөр болгон кейс өгч байна. Бас англи хэл дээр хурал, мэтгэлцээн ерөнхийдөө  жүжиж тавих даалгавар 7 хоног болгон хийхнээ. Бас дээрээс нь ном унших үнэндээ маш хэрэгтэй юм байналээ. Ямар ч сэдэв хөндөхөд уншсан номноосоо жишээ авч болно. Ер нь мэдлэгтэй хүн ном их уншсан байх хэрэгтэй. Би мангануудаасаа жишээ авч болохгүй болохоор жаахан хэцүү л дээ. Тэгээд л энэ, тэр гэсээр байгаад Мэдээллийн Системээ жаахан хаяад явчлаа тэгж байгаад сайн уншихаас. Тэгээд л одоо маргааш нөгөөдөр хоёр хичээл, гэрийн ажлуудаа зохицуулаад ганц өдөр ч гэсэн тайван амрая даа. Ямар ч л байсан эсээ бичээд сурч байна.  -Дүүрээ.

Monday, September 3, 2012

Хичээлийн эхний өдөр - First day as a sophomore

За хичээл ороод ямар ч л байсан уйдна гэж байхгүй юм байна. Өнөөдөр хамгийн эхний цаг дээр Маркетинг орох гээд нэг багш орвоо. Ер нь мундаг багш шиг санагдлаа орж ирээд шууд л цаас гаргаад "Би хэн бэ?" гэсэн 500 үгтэй эссе бич гэнэ. Ер нь бүгдээрээ л гайхаад хэсэг шоконд орсон аястай байсан багш за за тэгвэл яаж бичих талаар хэдэн юм хэлж өгөх үү? гээд англи монгол хэл холиод л эссений үндсэн бүтцийг сэргээж зааж өглөө. Хүн өөрийнхөө хэн гэдгийг мэддэг байх ёстой хэн гэдгээ мэддэггүй хүн өөрийгөө мэддэггүй байж байнга бусдыг муулдаг гэсэн. Бид нарыг яагаад ажилд авна гэж? гэсэн асуулт тавьлаа. Мэдээж бид нар юугаа мэдхэв. Тиймээс ер нь ирээдүйд ажилд орохын тулд ч юм уу ер нь л зөв хүн болж төлөвшихийн тулд өөрийгөө хэн гэдгийг мэддэг байх ёстой гэнэ. Компани хүнийг дүгнэхдээ ур чадвар болон зан төлөв (behavior) ийг хардаг. Зан төлөвийг дотор нь 56 ангилдаг гэнэ. Тэхдээ ерөнхийдөө эерэг болон сөрөг гэж л ангилдаг.

Monday, August 27, 2012

Цөмийн эрчим хүч - Nuclear power

Энэ нийтлэлийг уншсан чинь энэ Монголд барих гээд байгаа цөмийн цахилгаан станцийн талаар хэд хэдэн бодол орж ирлээ. Уул нь бол Монголыг ураны баялаг ихтэй орон гэж зарлаад байх шиг байсан тэгхээр эдийн засгийн хувьд болон тэр утааны асуудалд их дэмтэй сайхан санаа шиг санагдаж байна л даа. Даан ч тэр нийтлэлд дурдсан шиг цөмийн хаягдал том асуудал болно. За энийг шийдлээ гэхэд яаж ч байсан улс төр орж ирж таараа. Энэ АНУ гэх мэтийн манай хоёр хөрш ОХУ БНХАУ 2 оос бас л айдаг улсууд чинь өө энэ цахилгаан станцад чинь хөрөнгө оруулая туслая энэ тэр гэж орж ирээд цөмийн зэвсгийн үйлдвэр барьж аваад цаашаа нь Монгол энэ хэдэн том улсуудын дайны талбар болчих магадлал нэлээн өндөр юм байна гэж бодлоо. Тэгэхээр ийм жижигхэн өөрийгөө хамгаалах чадваргүй манай орон ийм эртнээс энэ тал руу ороод дэмий л байх даа. Бид хэрэглээд байгаа бусад орнууд шиг нь өндөр хамгаалалт тавьж чадахгүй бас дээрээс нь ийм том нүүрсний уурхайтай юм чинь санхүүч хүн талаасаа харахад нүүрсээ түлээд утаандаа амьдарсан нь одоохондоо илүү аюулгүй гэж бодож байна даа. -Дүүрээ.

After reading that article (link up there) it made me think of the Nuclear power plant that the Mongolians are going to build. I heard somewhere that Mongolia has quite the large resource of uranium and if it's true that'd solve some economical problems of the power plant and it can also solve some of the carbon problem make the idea look excellent. But according to that article nuclear waste could be a problem. OK we have a lot of free-land and that's settled but then what? We face the ever-annoying trouble of politics. What if countries like USA who fear our two neighbors Russia and China just come in saying we'll invest, we'll build it for you and build nuclear missiles? It's the cold war all over and Mongolia will be the main war zone. So what I'm trying to say is that a fragile country like Mongolia who has little power to defend itself  shouldn't try this method for now. Other countries are using this power plant because they can put up quite the protection of these dangerous chemicals. So in the meanwhile thermal power plants are much safer in my opinion.
-Fate.

Sunday, August 26, 2012

Эхний пост. - First post.

Хүмүүс одоо хэн уншина гэж бодоод блог бичдэгийг ойлгохгуй байна л даа. Тэхдээ яахав ингээд 1 ч хүн орж үзээгүй зэлүүд газар туршилт маягаар юм биччэе. Өдөр болохоор янз янзын дуу чимээ, байнга таарах асуудлууд, зурагт, интернет гээд бодох цаг гардаггүй шөнө бодохоор л бичих юм толгойд орж ирээд унтуулахгуй гай болоод байдаг юм. Ингээд бичих гэж хэд арилгаад дахиж бичиж байна аа уул нь аль болох Монгол хэлний алдаа багатай юм бичмээр байдаг.  Заза ингээд толгойн орж ирсэн юмнууд дуусчлаа photoshop оор тоглолоо. -Дүүрээ.

I seriously didn't and still don't understand why and how these bloggers write "stuff". But since I've opened this desolate thing might as well write something. During the day it is too noisy and we are facing not problems but inconveniences in our life and also with distractions like TV and Internet-shit we hardly have time to actually think and when the night comes my head is always full of ideas I need to write down. Up there I tried so hard ok not so hard to write without too much spelling and grammatical errors. Okay wrote everything that was on my mind back to playing with PS. - Fate.